СУРГАМЖИТ БОГИНО ҮЛГЭРҮҮД (МОНГОЛ, АНГЛИ ХЭЛ ДЭЭР)
2026
Хүүхдийнхээ унших чадвар, англи хэлний үгийн сан болон эргэцүүлэн бодох, зөв хүмүүжлийн дадлыг нэг дор хөгжүүлээрэй! Дэлхийн сонгодог 10 сургамжит богино үлгэрийг монгол, англи хэл дээрх эх болон үлгэр тус бүрийн ухаарал, ярилцах хэсэгтэй хамт багтаасан цахим (A4 PDF) номыг танилцуулж байна.
13,900₮
9,900₮
Татаж авах файлууд (1)
Сургамжит богино үлгэрүүд - Монгол, англи хэл дээр.pdf
2.12 MB
Хүүхдийн уншлага, англи хэлний мэдлэг, эргэцүүлэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой “Сургамжит Богино Үлгэрүүд” цахим номыг танд санал болгож байна. Энэхүү ном нь хүүхдэд амьдралын чухал үнэт зүйлс, зөв хандлагыг сонирхолтой үлгэрээр дамжуулан ойлгуулахын зэрэгцээ англи хэл сурах сонирхлыг нь төрүүлэх онцлогтой.
📖 Номд ямар үлгэрүүд багтсан бэ? (Нийт 10 үлгэр)
- Туулай ба яст мэлхий (The Rabbit and the Tortoise) — Тууштай байхын ач тус
- Нохой ба яс (The Dog and the Bone) — Шунал, атаархлын хор уршиг
- Цангасан хэрээ (The Thirsty Crow) — Ухаан сийлж асуудлыг шийдэх нь
- Залхуу Жон (Lazy John) — Хөдөлмөр, хичээл зүтгэлийн үнэ цэнэ
- Шоргоолж ба царцаа (The Ant and the Grasshopper) — Ирээдүйгээ төлөвлөж хөдөлмөрлөх нь
- Үнэг ба усан үзэм (The Fox and the Grapes) — Шалтгаан тоочилгүй зорилгодоо үнэнч байх
- Хүү ба чоно (The Boy and the Wolf) — Үнэнч шударга байдал ба итгэлцэл
- Нугасны муухай дэгдээхий (The Ugly Duckling) — Өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх
- Арслан ба боол (The Lion and the Slave) — Сайн үйл ба талархал
- Заан ба шоргоолжнууд (The Elephant and the Ants) — Даруу төлөв байж бусдыг хүндлэх
🌟 Энэхүү номын давуу тал:
- Хос хэлний сургалт (Монгол + Англи): Үлгэр бүрийг эхлээд монгол хэлээр, дараа нь англи хэлээр уншиж, шинэ үг хэллэг, өгүүлбэрийн бүтцийг харьцуулан сурах боломжтой.
- Эргэцүүлэн бодох, ярилцах булан: Үлгэр бүрийн төгсгөлд "Богино үлгэрийг уншаад юу ойлгосон талаар та хүүхдээсээ асууж, ярилцана уу" гэсэн тусгай хуудас багтсан бөгөөд энэ нь эцэг эх, хүүхдийн харилцааг бэхжүүлж, хүүхдийг өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд тусална.
- Өнгөт зураг, A4 PDF формат: Хүүхдийн анхаарлыг татах тод, өхөөрдөм зурагтай бөгөөд утас, таблет дээр унших эсвэл A4 цаасан дээр хэвлээд ном болгон ашиглахад тохиромжтой.
📌 Бүтээгдэхүүний мэдээлэл:
- Формат: A4 PDF (Хэвлэхэд бэлэн өндөр чанартай)
- Хэл: Монгол, Англи
- Агуулга: 10 сургамжит үлгэр + Сургамж, ярилцах хуудас
- Эрхлэн гаргасан: Quiz Channel Mongolia